MENU

Fun & Interesting

Жанлавцогзолма “Адистидийн Дээдийг Хайрлагч“ | монгол хэлээр |

Vajrapani Art 227 lượt xem 2 days ago
Video Not Working? Fix It Now

“Цагийг товхинуулах соерхол, айлтгал оршвой”

Адистидын дээдийг хайрлах ундэс, дамжлагын багш
Шид бүтээлийн хурыг буулгах амарлин, хилэнт бурхад
Тотгор саад бүхнийг арилгах ханд, номын сахиус дор
Гурван үүдээр би ихэд бишрэн мөргөмуй.
Бодит бэлдэн, сэтгэлээр хувилгасан бүхий тахилын чуулганг
Огторгуйн түгэх хязгаар хүртэл огоот дүүргэн өргөмуй.
Тэргүүлшгүй цагаас хураасан хилэнц, уналаа наманчлан, бооё.
Эгэл, хэтэрхий төрлөхтөн бүхний буянд даган баясмуй.
Гүн, дэлгэр номын хүрдийг айлдан эргүүлэхэд сануулмуй.
Орчлонгийн хязгаар төгсгөл хүртэл бат оршихыг айлтгая.
Үгээр жишсэн бүхий буяны цогц даяар хоцроолгүйг
Гурван цагийн ялгуусан бүгд хөвгүүн сэлтийн ерөөсөнчлөн
Амьтан бүгдийн мунхагийн харанхуй бүгд угаас ариусаад
Бухнийг болгоогч билиг оюуны гэгээг дэлгэрэхэд зориулмуй.
Машид цевүүн түнэрр харанхуйд үлэмж их бүрхэгдсэн
Муу цагийн амьтан биднийг таалал нигүүлсэлээрээ авараач.
Муу үйл, муу сэтгэлийн үр цагтаа боловсрох
Элдэв зовлонгийн их гал бүрнээ сайн амарлиад
Харилцан өшихөөс хагацан асрал, нигүүлсэлээр найрамдах
Хотол төгс сайн амгаланг дэлгэрүүлэн зохиож соерх.
Аврах тун, аврах тун хуурмаг үгүй итгэлээ!
Болгоох тун, болгоох тун цаглашгүй нигүүлсэлийн далай!
Бүү алгасар, бүү алгасар урьдны бат тангаргаа
Таалан, таалан үтэр түргэн авараач.
Ялгуусан шашны нарны гэрэл арван зүгтээ дэлгэрч
Амгалан жаргалын цогийг үргэлж эдлээд амьтан бүгд
Түйтгэрээ дарж, чуулганыг төгсгөн бүхнийг болгоогчийн хутагт
Түргэнээс түргэн ямагт хүрэлцэх болтугай
Багш, гурван эрдэнийн үнэн сайн адистид хийгээд
Үл хувирах номын чанар шүтэн барилдлагын хүч
Чуулсан бидний хүсэл, номын сахиусын уйлс бүгдээр
Горилсон үр бугд сэтгэлчлэн бүтэх болтугай.
Аврал бугдийн цогц багшийн адистид түүгээр
Ахуй болоод эцсийн доройтол бүхэн амарлиад
Орчлон, нирвааны сайн чуулган аяндаа бүтэх
Хотол төгс цогоор цэнгэх өлзий хутаг орших болтугай.

Эхний хэсгийн залбирал Бурханч лам Пүрэвбат багш.

Монгол хэлээр чадан ядан уншсан Түвдэндорж шүтээн урлаач.

Comment