НАСААРАА ЗЭЭЛ ТӨЛӨХ ҮҮ? ӨНӨӨДРӨӨС МӨНГӨӨ ХАДГАЛАХ УУ?
2010 онд би 3 залуусын хамт анхны ажилдаа орж би гадаад хэлнмй мэдлэгтэй тул 750 мянга, тэд 650 мянган төгрөгийн цалин авч эхэлсэн. Цааш 3 сар ажиллаж би:
1. Компанийн үндсэн ажилтан болж
2. Цалингийн зээл авах эрхтэй болсон.
Сонирхолтой нь би ажилд орохоосоо ч өмнө санхүүгийн эрх чөлөө маш олон дарамтыг үгүй болгож чадахыг ойлгосон тул орлогынхоо 50 хувийг хуримтлуулдаг байсан.
Гэвч хамтран ажиллагсад маань мөн адил үндсэн ажилтан болж зээл авч шинэ утас, загварлаг хувцас, хувийн машинтай болж чадсан. Ттэд хэдий хүсээгүй ч маш их хэмжээний зээл авч цалингийн боол болсон.
Үүнтэй адил бид шинэ ажилд орж урьд нь хэзээ ч авч байгаагүй их хэмжээний мөнгө сар бүр авч эхэлдэг. Гэвч хамтан ажиллаж буй хүмүүсийнхээ утас, хувцас, цаганд атаархаж, тэдэнтэй адил амьдралаар амьдрахыг хүсдэг. Өөрөөр хэлбэл бид өөрийн мэдэлгүй цалингийн боол болохыг хүсдэг.
Хэрэв та санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийг хүсвэл бусдын эсрэг амьдрах замыг туулах шаардлагатай болно. Хуучин утас, хувцас хэрэглэж, байр, машин хамгийн сүүлд авах сонголтыг хийх ёстой.
Магадгүй Билэгтийн адил маш олон хүмүүс сард 1 сая төгрөгөөс дээш цалин авдаг бөгөөд түрээс төлдөггүй боловч хуримтлал үүсгэж чаддаггүйн шалтгаан.
Иймд санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийг хүссэн Билэгтийн адил маш олон залуус заавал цалингийнхаа 50 - аас дээш хувийг сар бүр хуримтлуулах ёстой.
Сонголт чиний гарт:
Насаараа зээл төлж амьдрах уу? Эсвэл 5 жил золиослож санхүүгийн эрх чөлөөнд хүрэх үү?