Зохиолыг бичсэн : Хард Билгүүн
Зохиолыг уншсан : И. Очирдорж
Бүтэн хувилбар : Mbook - т оржээ.
линк : https://www.m-book.mn/har-darsan-zuudend-bolson-soliorol
тайлбар :
/айдас аймшиг агуулагдав/
“2002 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга Япон, Солонгос улсад зохиогдож байлаа. Зуны улирал бөгөөд Монголтой цагийн зөрөөний хувьд нэг их зөрүүтэй биш учир тоглолтууд нь өдрийн цагаар шууд дамжуулалт явагдаж байв. Энэ үед 24 нас шүргэж яваа Үүрээ гэх залуу найзынхаа гэрт очихоор алхаж байв. Түүний энэ алхаж яваа байдал нь чухам юунд хүргэхийг тэр тааварласангүй. Тэрээр чөтгөрийн тухай бүү хэл сүнс хий үзэгдэлд ч итгэдэггүй.”
Уг зохиол нь бодитоор оршуулгын газар гурав хоносон хүний яриа бөгөөд зарим зүйл мэдээж зохиолыг сонирхолтой байлгах үүднээс хужир нэмсэн нь мэдээж магадгүй ярьсан хүн маань надад бүгдийг яриагүй байж болох юм. Хамгийн үнэн зүйл бол тэрээр чөтгөр, сүнсийг харах гэж үнэхээр зорьж байсан нь мэдэгдэх болно.
`Холын хол тэнгэрт байгаа танил ахынхаа хүсэлтийг биелүүлэн өчүүхэн би сийрүүлэв`
/ Эцэст нь уг зохиолыг зохиолд дуртай сонсох унших бүр их эрмэлзэлтэй нэгэн дүүгээрээ уншуулж та бүхний хүртээл болголоо. Бүгд эхлээд төгс байдаггүй. Шинэ анхлан зохиол бичиж эхэлж байхдаа би өөрөө ямар их шүүмжлүүлж ямар их сэтгэл гонсойж байснаа санаж байна. Одоо ч тийм зүйл дайралдсаар алдсаар л байгаа. Би хувьдаа зохиол уншъя чинхүү хүсэлтэй залуусаас зохиолоо харамладаггүй. Аль болох сайн гэснээ өгөхийг эрмэлздэг. Урам зориг, итгэл үнэмшил бусдад бэлэглэх шиг гайхалтай зүйл байдаггүй билээ. Би хувьдаа зохиолыг минь уншсан дүүгээ илүү сайжирна гэж итгэж байгаа. /
хүндэтгэсэн : Хард Билгүүн