Кэчэрагийн Аглаг Бүтээлийн хийдэд Дорж Шүгдэн сахиусны чойжин буух ёслол (2015 оны 6 дугаар сарын 21)
2015 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Малайз усын Кэчэра Аглаг Бүтээлийн хийдийн Билиг билгүүний тэнхимд чойжин буусан нь аз завшаан, хувь ерөөл бүрдсэн хэрэг болсон юм. Хүндэт Цэм Ринбүүчи чойжин буух зан үйлийн тухай болоод холбогдох түүх зэргийг товч тайлбарлалаа. Илүү дэлгэрэнгүйг доорх холбоосоор орж үзнэ үү: http://www.tsemrinpoche.com/?p=68740
Кэчэрагийнхан Хүндэт Цэм Ринбүүчийн хамтаар өөрсдийн үйл хэрэгт чухал заавар зөвлөгөөг олон янзын чойжингуудаас өнгөрсөн 20 жилийн хугацаанд авч байсан юм. Олон ч шийдвэр, шийдэл дээр Дорж Шүгдэн сахиусны чойжингуудаар зөвлүүлж, эерэг нааштай хариултыг олноор авч ирсэн. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр юу тодорхой болсон бэ гэвэл чойжингуудын хариулт маш үнэн, зөв байсан нь нотлогдож байгаа явдал.
Саяхан Панлун Гүртэн морилж Номын Их Сахиус Дорж Шүгдэнгийн чойжин буусанд чин сүсэгт Кэчэрачууд баярлан угтлаа. Үнэн хэрэгтээ, Номын Их Сахиус Дорж Шүгдэн өөрөө Кэчэра Аглаг Бүтээлийн оронд буухыг таалсан учир Чойжин лам ийнхүү саатсан хэрэг байлаа. Энэхүү завшаан дор Дорж Шүгдэн сахиусны чойжин амжилттай буусан юм. Кэчэрачууд дуган сүмээ нямбайлан цэвэрлэж чимэглэн, балин тахил, сэнтий түшлэгийг бэлтгэхээс гадна заллага уншлагыг хэрхэн зөв сайхан ая дангаар унших зэрэгт хэдэн долоо хоногоор бэлтгэсэн билээ. Энэ бүхэн нь Дорж Шүгдэн сахиусаа ном ёсных нь дагуу гүн хүндэтгэлтэйгээр угтахын тухайд хийгдсэн юм.
Иймэрхүү ёслолд ихэнхдээ бэлтгэгдсэн Түвд лам нар зан үйлийн зэмсэгүүд болох цан, бүрээ, бишгүүр, хэнгэрэг зэргийг татдаг бөгөөд Номын сахиусыг буулган залахын тухайд Түвд лам нар заллага номыг тогтсон ая дангаар уншдаг байсан. Харин энэ удаагийн ёслолын онцлог нь, Номын сахиусыг буулгах ёслолд нэг ч Түвд лам нар оролцохгүй, уншлага уншихгүй байхыг; Кэчэрачууд биднийг өөрсдийг маань заллага уншлагыг гүйцэтгэх хэмжээнд бэлтгэх, улмаар заллага номыг уншуулж, тахилуудыг өргүүлэхийг Чойжин лам маань тусгайлан хүссэн явдал байлаа. Үүгээрээ үнэхээр сонин тохиол болсон билээ. Түүхэндээ анх удаа Түвдийн сахиус болох Дорж Шүгдэн сахиусны чойжин буухад заллага уншлагыг ганц ч Түвд ламын оролцоогүйгээр уншиж үйлдсэн нь энэ боллоо. Бүхий л зан үйлийг гүйцэлдүүлж ороцсон хүмүүс нь бүгд энгийн Малайзчууд байсан юм. Кэчэрачууд олон долоо хоногийн турш бүхий л зан үйлийг ном журмын дагуу зөвөөр гүйцэтгэхэд суралцах, ёс заншлыг мэдэх, ном уншлагыг цээжлэх зэрэгэт бүхий л сэтгэлээсээ, уйгагүй хичээсэн. Иймдээ ч бүх зүйл амжилттай сайхан болж өндөрлөлөө.
0:12 – Танилцуулга
1:18 - Хүндэт Цэм Ринбүүчи, Хүндэт 7 дугаар Панлун Гүртэн (Чойжин Лам) нар морилох.
2:26 - Сэржим өргөх уншлага
3:35 - Цэм Ринбүүчи Чойжин Ламыг танилцуулах
9:46 - Дорж Шүгдэн сахиусны заллага уншлага
22:26 - Номын Их Сахиус Дорж Шүгдэн морилон саатаж аливаа барцадыг амирлуулахын тухайд Цамын бүжгийг харайх. Мөн Сахиусандаа өргөлүүдийг өргөх.
29:55 - Дорж Шүгдэн сахиус буцаж морилох
31:57 - Хачэ Марбугын заллага уншлага
34:20 - Хачэ Марбу Цэм Ринбүүчид гүсүнтүгийн (бурханы лагшин, зарлиг, тааллыг билэгдсэн) мандал өргөх.
34:59 - Хачэ Марбу равнай өргөж ерөөл айлдах.
36:18 - Хачэ Марбуд өргөл өргөх
38:40 - ‘Нигүүлсэх сэтгэлийг хөгжүүлэх’-ийн тухайд Хачэ Марбугийн айлдсан айлдвар
1:41:34 - Хачэ Марбу буцаж морилох
1:42:30 - Хачэ Марбугийн айлдсан айлдваруудийг Ринбүүчи дахин тодотгож айлдах
Дээрхи ёслолын талаарх илүү өндөр нягтралтай гайхамшигтай зураг сэлтийг доорх холбоосоор: http://www.tsemrinpoche.com/?p=68740