Тэрээр өдгөө 70 нас хүртлээ тасралтгүй 16 жил
орон гэргүй, тэнэмэл иргэд, өрх толгойлсон
ээж хүүхдүүд, архины гүн хамааралтай хүмүүсийг
нийгэмшүүлэх ажилд амьдралаа зориулж, тэднийг
эхийн сэтгэлээр хайрлаж асарч иржээ.
Энэхүү хөрөг нэвтрүүлгийг бүтээх хүсэл болоод сэдэл
2014 оны 1 сард Тамара эмээгийн гэрт 10 хоног амьдарч
туслаж дэмжиж байх үед төрсөн юм.
Учир нь түүний түүх бол чигээрээ маш баялаг ном,
мөн сүүлийн 15 жилийнх нь амьдрал өөрөө Монголын
нийгмийн хар бараан, сүүдэртэй талын тусгал байлаа.
Мэргэжлийн бус чадвараар өөрийн мэдрэмжинд
найдан хийсэн энэ бүтээлийг маань үзэж таалсан
та бүхэнд баярлалаа. Туслаж хамт бүтээлцсэн
хөөрхөн дүү, сэтгүүлчийн ангийн оюутан
"Лаачин" Энхмаадаа амжилт хүсье.
Ч.Ганжавхлан