MENU

Fun & Interesting

“Бидний мэдэх сэтгэл гутрал” гэж хэлэхээр эртний танил нэгэн шиг.

Video Not Working? Fix It Now

#АмьдралынУчиг нэвтрүүлэг~535
“Бидний мэдэх сэтгэл гутрал” гэж хэлэхээр эртний танил нэгэн шиг. Энэ үг их хэрэглэгдэж байгаагаас үүдсэн байх. Зарим хүмүүс өөрийгөө сэтгэл гутралтай гэдэгт итгэж, нэг хэсэг нь өөрийнхөө сэтгэл гутралд орсныг ч мэдэлгүй явж байдаг. Сэтгэл гутралыг цөөн хэдэн үгээр илэрхийлбэл уйтгар гуниг, найдваргүй байдал, шаналал зовнил, юу ч сонирхолтой биш, бүгдийг дуусгамаар санагдах. Тиймээс энийг ярихгүй үлдээж боломгүй. Хэзээ, юунаас болж эхэлснийг үл мэдэн өөрийгөө буруутган шүүмжилж, хэн ч өөрийг нь гэдэггүй. Хэзээ ч сайхан амьдарч чадахгүй мэт бодолд итгэн амьдрах хүмүүст бид туслахыг зорьж байна.
#АмьдралынУчиг сэтгэл зүйн боловсрол олгох нэвтрүүлэг маргааш “Сэтгэл гутрал бүрэн арилах уу?” сэдвээр “Better mind” нойргүйдэл, сэтгэл заслын эмнэлгийн сэтгэл засалч, эмч М.Мандахтай ярилцана.
#СайнЦагийгХамтБүтээе

Comment