Дэлхийн дээвэр гэгддэг Гималайн нурууны ноён оргил Эверест далайн түвшнээс дээш 8848 метрийн өндөрт байдаг. Сүрлэг энэ оргилыг Жомолунгма ч гэж нэрлэдэг. Чухам энэ л өндөрлөгт гарахыг өөрийнхөө амьдралын утга учир, зорилгоо болгосон хүмүүс чамгүй олон. Гэхдээ ийш зүглэх хүмүүсийн аян зам тийм ч дардан байдаггүй билээ. Дэлхийн хамгийн тааварлашгүй нууцыг өөртөө агуулсан Эвересттэй холбоотой сонин хачин мэдээллүүдийг танд хүргэе