Монгол улсын хувьд гэвэл зундаа хэт их аадар бороо орж, үерийн аюул Улаанбаатарчуудын шүдний өвчин болсон гэдгийг та бүхэн мэдэх байх аа. Харин өвлийн улиралд нийт нутгаар цочир хүйтэрсний улмаас зуд тохиох эрсдлүүд улам ихээр нэмэгдэж байна аа. Тэгвэл энэ бүх үзэгдлүүд нь ердөө ганц л шалтгааны улмаас болж байгаа нь уур амьсгалын өөрчлөлт буюу Climate Change юм. Уур амьсгалын өөрчлөлт улам ихээр явагдах тусам дан ганц хүн төрөлхтөнд бус дэлхий дээр амьдардаг бусад амьд организмуудад амьдрах нь улам л төвөгтэй бас хүндрэлтэй болсоор байна. Тиймээс өнөөдрийн бичлэгээрээ бид дэлхийн цаг уурын өөрчлөлтийн улмаас ямар амьтан хамгийн түрүүнд устаж алга болж харин ямар амьтан хамгийн сүүлд тэсэж үлдэх талаар ярьхаар бэлтгэлээ.
Tushig Dayan Od LLC
Facebook: https://www.facebook.com/profile.php?id=100083472121912
Instagram: https://www.instagram.com/tushig_dayan_od?utm_source=ig_web_button_share_sheet&igsh=ZDNlZDc0MzIxNw==
Instagram: https://www.instagram.com/thereimedia/
Facebook: Rei Media
Энэхүү видеог хуулбарлах, дахин ашиглах, өөр платформ руу нийтлэхийг хориглоно.