Би анх хэрхэн нэмэлт орлоготой болсон түүхээ хэлж өгье.
Хүн бүрт илүү өндөр орлоготой болохыг хүссэн шалтгаан байдаг: Зарим нь өр зээл, өвчин зовлон, бас хүүхэд.
Надад аль нь байсан бэ? Хоёулаа: эрүүл мэндийн асуудал болон үр хүүхэд.
Бага хүү маань тархины саажилттай гэж оношлогдсон.
Мэс засал. Эмчилгээ. Гадаад улсад эмчлүүлэх шаардлага гэх мэт…
Зардлууд нэг нэгээрээ явсаар л.
Үргэлжилсээр л…
Нэг л мэдэхэд миний хуримтлуулж байсан мөнгө дуусах тийшээ орсон байлаа.
Бид бүх асуудлаа хурдан, нэг дор шийдэхийг хүсдэг. Би ч гэсэн адилхан.
Тухайн үед хамгийн тэнэг зүйлийг хийсэн:
Үлдсэн бүх мөнгөө уул уурхайн жижиг төсөл рүү хийсэн.
Би уул уурхайн талаар мэдлэгтэй байсан уу? ҮГҮЙ.
Би уурхайчид болон уул уурхайн бизнесийн талаар мэддэг байсан уу? ҮГҮЙ.
Би юу ч мэддэггүй байсан, мэдээж хэрэг бүх мөнгөө алдсан.
Тэнгэр нураад ирэх шиг л болсон.
Миний ирээдүй нүдэн дээр минь харанхуйлаад эхэлсэн.
Шөнө унтаж ч чадахгүй болж, байнга салганаж чичэрнэ.
Гэхдээ одоо эргээд харахад бүх мөнгөө алдсан минь тэнгэрийн адислал байсан мэт.
Тухайн үед миний толгой дотор ганц л бодол эргэлдэж байлаа: Яаж мөнгө олох уу? Надад юу байгаа вэ?
Надад чадвар байсан. Надад эдийн засаг, хөрөнгө оруулалтийн мэдлэг байсан.
Гэхдээ хоёр давхар ажил хийх ямар ч боломжгүй байсан учраас дараах 3 зүйлийг хийсэн:
1.Бүсээ чангалах. Бүх зардлаа 20% бууруулсан.
2.Дахиад бага багаар хөрөнгө оруулах. Орлогынхоо 35%-иар АПУ, ГОВЬ гэх мэт дотоодын хувьцаа авсан.
3.Ярих. “Хэрхэн хөрөнгө оруулалт хийх вэ?”, “Ямар хувьцаа авах/авахгүй байх вэ?”, “Хэзээ авч, хэзээ зарах вэ?” гэх мэтээр. Facebook дээр.
Бага багаар миний амьдрал сайжирсан. Хүмүүст танигдаж эхлээд, хувиараа уулзалт хийж зөвлөгөө өгдөг боллоо. Дараа нь амралтын өдрүүдэд сургалт хийж эхлээд, хөрөнгө оруулалтын талаар анхны номоо бичлээ.
Нэг л мэдэхэд, бүтэн амьсгал авах боломжтой болсон. Гэхдээ би зүгээр суугаагүй. Хувьцааны шинжилгээ хийгээд хүмүүст санал болгоход надад ажлын санал ирсэн. Зүгээр нэг санал биш, компани хамтран үүсгэн байгуулах санал. Ингээд л Апекс Капитал үүссэн юм.
Уоррен Баффет нэгэн удаа “Мэдэхгүй зүйлээ хийх”-ийг эрсдэл гэж тодорхойлсон байдаг.
Эргээд сэдэв рүүгээ оръё. Хэрхэн нэмэлт орлоготой болох вэ? Хаанаас эхлэх вэ?
Миний өгөх ганц зөвлөгөө гэвэл: Томоор эхлэх хэрэггүй.
Яагаад гэвэл тэр том зүйлийг та мэдэхгүй. Мэдэхгүй байна гэдэг нь өөрөө том эрсдэл. Оронд нь миний явсан замаар яваарай.
ӨӨРИЙН МЭДДЭГ, ЧАДДАГ ЗҮЙЛИЙГ НЭГ ХҮНД САНАЛ БОЛГОХ
Тэр хүн хэн бэ? Хэн ч байж болно.
-Жингийн асуудалтай хүн байж болно.
-Нүүр будалтыг зөв хийж чаддаггүй хүн байж болно.
-Буруу хооллолттой хүн байж магадгүй.
-Татвараа төлж чадахгүй хүн байж болно.
-Нурууны өвчтэй хүн байж болно.
-Гадаад хэл сурах хүсэлтэй хүн байж болно.
-Хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэхээ мэдэхгүй эцэг эх байж магадгүй.
Чадах хүмүүс нь камераа асаагаад яг одоо эхэл.
Харин танд тусламж хэрэгтэй бол миний “БОРЛУУЛАЛТЫН НУУЦ” сургалтыг сонирхоорой.
500 хуудас.
80 видео.
Хамгийн гол нь: 1000 дасгал.
Маркетинг, борлуулалт, агуулгын онол, мэдлэгээс гадна, энэхүү онлайн боловсролын платформ нь танд тусалж, гараас тань хөтлөөд явах болно.
Сургалтаар:
Гарчиг хэрхэн бичих;
Бичлэгүүдийг хэрхэн бэлтгэх;
Камерын өмнө хэлэх үгээ хэрхэн бэлтгэх;
Бусдад санал болгож буй зүйлийнхээ үнэ цэнийг хэрхэн илэрхийлэхийг сурах болно.
Сургалтын линк: https://app.plato.mn/mn/?book=657818321114dd53cea8429a