Хэрвээ SKOOL хүрээлэлд бүртгүүлэхийг хүсвэл: https://www.skool.com/earn-invest-be-free-2736/about
Бусад сургалт болон ном, уулзалтын цагийн мэдээллийг эндээс: https://linktr.ee/iderbatariuna
Ray Dalio бол Америк дахь хедж сан болон өөрийн бичсэн Principles номоороо маш алдартай нэгэн. Тэр өөрийн зүгээс эдийн засгийг хамгийн амар хялбараар яаж ажилддагийг тайлбарласан байна. Энэхүү бичлэгээр хэдүүлээ түүний контентын тусламжтай эдийн засгийн талаар илүү сайн ойлголттой болцгооё.
Эдийн засаг бол маш энгийн механизмаар ажилдаг ба зарим хүмүүс үүнийг ойлгодоггүй. Харин зарим нь буруу ойлголттой байдаг. Энд маш олон зах зээл маш олон солилцоо явагдаж байдаг. 3 том зүйл эдийн засагт нөлөөлдөг гэж тэр ярилаа:
- Бүтээмжийн өсөлт
- Богино хугацааны өрийн мөчлөг
- Урт хугацааны өрийн мөчлөг
Бүх зах зээл тэр зах зээл дэх нийт солилцоогоор бий болдог. Худалдан авч байгаа тал нь бэлэн мөнгө болон зээл санал болгодог. Бид тэрхүү солилцоо бүрийг ойлгож чадвал зах зээлийг тэр чигт нь ойлгож чадна. Засгийн газар болон төв банк, арилжааны банкнууд ч ялгаагүй хоорондоо солилцоо хийдэг. Засгийн газар татвар цуглуулж төсөвлөдөг. Харин төв банк зах зээл дээр хэр их мөнгө байгаа болон хэр их зээл үүсэж байгааг удирддаг. Энэхүү удирдлагаа хүүгийн түвшин болон мөнгөний хэвлэлтээр бий болгодог.
Зээл бол эдийн засгийн хамгийн чухал хэсэг. Зээлийн хэмжээ ихэсвэл зах зээл дээрх мөнгөн хэмжээ ихэсдэг. Харин багасвал яг эсрэгээрээ. Мөн хэд хэдэн чухал ойлголтыг Ray Dalio хэлж байна. Тухайлбал.
- Хэн нэгний орлого бол нөгөөгийнх нь зарлага
- Зээл их олгогдох тусам эдийн засагт илүү их мөнгө эргэлдэнэ.
- Мөн энэ эргэлт явсаар эдийн засгийн хэлбэлзэл замыг бий болгодог.
Чи хэр их бүтээмжтэй болон солилцоонд хэр их зүйл оруулж байгаагаас чиний орлого ямар байх нь тодорхойлогддог. Илүү бүтээмжтэй хүмүүс илүү баян гэсэн үг. Бас нийт бүтээмж өсвөл нийт эдийн засаг өснө. Зээлийн нөлөөгөөр энэ нь савлагаа болдог. Жишээлбэл:
Зээлийн тусламжтай бүтээмжээсээ илүү их мөнгөтэй болдог. Гэхдээ буцаад зээлээ төлөх болоход бүтээмжээсээ бага мөнгөтэй байдаг. Өөрөөр хэлбэл бид зээл аваад илүү их зарлага гаргах боломжтой. Харин төлөх үед орлогоосоо илүү бага зарлага гаргах хэрэгтэй.
Яг үнэндээ зах зээл дээрх дийлэнх мөнгө нь бэлэн мөнгө биш зээл байдаг.
If you want to see the full video, check out this: https://shorturl.at/20Kpe (Principles by Ray Dalio)
— БИЧЛЭГИЙН БҮЛГҮҮД —
00:00 Эхлэл
00:34 Эдийн засаг хэрхэн ажилладаг вэ?
03:22 Эдийн засагт нөлөөлдөг 3 хүчин зүйл
04:29 Арилжаа
07:35 Хөрөнгө оруулалтын бүлгэм гэж юу вэ?
08:14 Зах зээлийг ойлгох
10:07 Зах зээл дээрхи тоглогчид
11:11 Зээлэгч, Зээлдэгч, Зээлийн тогтолцоо
15:28 Мөнгөний эргэлт, Зарлага, Орлого
17:00 Зээл
17:41 Сайн чөтгөрийн тойрог
18:33 Эдийн засгийн мөчлөг
19:00 Бүтээмж ~ Орлого
20:45 Бүтээмж, Зээл зарцуулалт
24:09 Зээлгүй эдийн засаг
25:11 Бүтээмж өсгөх нь
26:36 Ирээдүйгээс зээлэх нь
27:51 Их зээл гаргах нь "Чингис Бонд"
29:27 Зээл үүсгэх нь
33:15 Зээлийг зарцуулах нь
35:11 Зах зээлийг төлөөлүүлэх арга
36:16 Эхний хэсгийн төгсгөл
36:19 Хөрөнгө оруулалтын бүлгэмд нэгдэх нь