Монголын түүх, судар бичигт "Хялар хатны домог" хэмээн тэмдэглэгдэн үлдсэн нэгэн домог байх бөгөөд хэд хэдэн хувилбартай байдаг аж. Ардын дунд түгсэн домог гэх ч учир мэдэх хүмүүс 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалд Сайн ноён хан Намнансүрэн, Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд нартай мөр зэрэгцэн зүтгэж, Богдын Засгийн газарт Сангийн сайдаар ажиллаж байсан түүхт хүнд тохиолдсон бодит явдал гэх нь ч бий. Ямартай ч энэ домгоор яруу найрагч Дэндэвийн Пүрэвдорж агсан "Хялар хатан" хэмээх найраглал бичсэн бол яруу найрагч Дамбын Төрбат "Могойн чуулган" роман, "Харц хатан" дуулалт жүжиг тус тус бичсэн байдаг.
Монголын утга зохиолд мөнхөрч үлдсэн, бодит түүх ч байж мэдэх эмгэнэлтэйгээр золиослогдсон энэхүү Хялар хатны түүх Дундговь аймгийн Эрдэнэдалай, Сайхан-Овоо, Дэлгэрхангай сумыг хамарсан Говь түшээ гүний хошууны ноён Гадинзасаг, түүний хүү Шагдаржавт өртөө албаны зараал ирснээс эхэлдэг.
1984 онд БНМАУ-ын ШУА, Хэл зохиолын хүрээлэнгээс хэвлүүлсэн "Монгол домог" номд Хялар хатныг хэрхэн шатааж егүүтгэсэн домгийг нэрт судлаач, Соёлын гавьяат зүтгэлтэн, Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, академич Хорлоогийн Сампилдэндэв агсны 1964 онд эмхэтгэн бичсэнээр оруулсныг та бүхэндээ бүтэн эхээр нь хүргэе. "Энэ болсон явдлыг арав гаруй настайдаа нүдээр үзсэн хэмээн 93 настай Санж гэдэг хүн 1955 онд надад ярьж билээ" хэмээн Х.Сампилдэндэв гуай онцолсон байдаг.
Манай channel-ын видеонуудыг цаг алдалгүй хүлээн авч байхыг хүсвэл SUBSCRIBE хийгээрэй (хонхны зурган дээр дарахаа битгий мартаарай).
Мэдээллийн эх сурвалж:
www.tolgoilogch.mn
Like us on Facebook:
www.facebook.com/TsustSuvag
Follow us on Instagram:
www.instagram.com/tsust.suvag
#хатан