MENU

Fun & Interesting

НАМАЙГ МӨНГӨНИЙ ЗОВЛОНГООС ГАРГАСАН ХҮН

Iderbat Ariuna 27,635 1 month ago
Video Not Working? Fix It Now

TIME TO DIE номыг iderbat.com сайтаас захиалан авах боломжтой. Бусад сургалт болон ном, уулзалтын цагийн мэдээлэл: https://linktr.ee/iderbatariuna Зарим хүмүүс нь амжилтад хүрэхийг хүсдэг ч хар нүх рүү орчихсон мэт санагддаг. Би яаж мэдэж байна вэ? гэвэл би өөрөө яг тэр хар нүх дотроо амьдарч үзсэн. Миний бага хүү Авид хөгжлийн бэршээлтэй юм байна гэдгийг олж мэдээд бүх мөнгөө, бүх хөдөлмөрөө зориулсан. Тухайн үед өөрөө хар нүхнээсээ гарах явцдаа Jordan Peterson гэх энэ сэтгэл зүйн профессорыг олсон. Харин өнөөдөр би танд энэ хүнээс юу сурсан. Тэр хар нүхнээс энэ хүний тусламжтай яаж гарсан талаараа ярьж өгье. Jordan Peterson чи яагаад өөрийгөө сайжруулах ёстой юм бэ? гэсэн асуултыг өөрөөсөө асуух хэрэгтэй гэж байгаа. Эргэн тойрны зовлогоосоо ангижрахын тулд өөрийгөө сайжруулах ёстой. Хаанаас яаж эхлэх юм бэ? гэвэл эргэн тойрноо хараад яаж хэдэн минутын дотор амьдарч байгаа газраа илүү дээрдүүлэх вэ? гэсэн асуултаас эхэл гэж хэлсэн. Тэр үед би амьдарч байсан гэрээ шууд цэвэрлээд эхэлсэн. Эргэн тойрон, өрөөгөө цэвэрлэж дуусаад дараа нь өдөр бүрийн зуршлаа зас. Эхлээд том зүйлийн араас биш жижиг зүйлүүдийг засаад эхлэх хэрэгтэй гэж Jordan Peterson ярьж байгаа. Ингэж бага багаар явсаар бидний амьдардаг ертөнц нь илүү том болоод тэр хар нүхнээс гардаг юм аа гэдгийг энэ хүн надад заасан. — БИЧЛЭГИЙН БҮЛГҮҮД — 00:00 Хар нүхнээс хэрхэн гарсан бэ? 02:30 Жордан Петерсон 04:36 Time 2 die ном 05:08 Яагаад өөрийгөө сайжруулна гэж? 10:43 Эргэн тойрноо сайжруул 16:10 Жижиг зүйлсүүдээс эхэл 18:42 Бяцхан дадал зуршлуудаа зас 24:09 Хичээл зүтгэл 25:38 Дүгнэлт

Comment