MENU

Fun & Interesting

МЭДРЭЛ ГАРУУД - 1 (Инээмээр байвал үз)

Kino Zadlan 29,210 lượt xem 18 hours ago
Video Not Working? Fix It Now

За юу байцгаанадаа миний хайртай Монголын ард түмэн минь ээ. Та хэд дээ өнөөдөр алдарт Оффис цувралын Америк хувилбарыг ярьж өгхөөр бэлтгэлээ. Хамгийн анх Их Британи улсын БиБиСи (BBC) Телевизээр 2001 онд цацагдаж байсан уг цувралыг алдарт комедиан Рики Жервайс болон Стевэн Мерчант нар санаачилж байжээ. Оффис цуврал нь тухайн цаг үедээ ситком мокументри буюу элэглэсэн баримтат киноны жанраар үзэгчдэд хүрч нилээн том шуугиан тариад амжсан бөгөөд Их Британи улсад 2003 он хүртэл ердөө л хоёр бүлгийн дараагаар өндөрлөж байжээ. Тэгвэл Оффис цувралыг хамгийн анх дэлхий дахинд Америкад хийгдсэн хувилбар нь таниулж, нэр алдарт хүргэсэн ба тун амжилттай есөн бүлгийг гаргасны дараагаар албан ёсоор дууссан байна. Оффис цувралын Америк хувилбарын гол хөгжүүлэг, цувралын ерөнхий продюссороор Грег Даниэлс гэх телевизийн салбарын нилээн алдартай зохиолч ба продюссер ажиллажээ. Ийнхүү 2005 онд Оффисын Америк хувилбар үзэгчддэ хүрснээс хойш дахин 12 улс Оффис цувралыг өөрсдийн орны соёл, амьдралын хэв маяг ба хошин шогийн мэдрэмжид тааруулан хөгжүүлэн гаргасан аж. Тэднээс дурдвал Герман, Франц, Австрали, Канад, Чили, Польш ба Энэтхэг улсын Оффис цувралуудыг дурдаж болноо. Оффис цуврал нь хэдий олон улсад гарч байсан ч утга агуулыг хувьд бүгд бараг ижилхэн шахуу гэж хэлж болноо. Тэр нь бол өдөр хоног бүр яаг л ижлээр давтагддаг, уйтгартай нэгэн оффист тохиолдож буй янз бүрийн хөгтэй явдлууд юм.

Хэрвээ бичлэг таалагдсан бол найзууддаа шаре хийгээрэй.
Instagram: @Baatarscc

Энэхүү видеог хуулбарлах, дахин ашиглах, өөр платформ руу нийтлэхийг хориглоно.

My use of the content meets the legal requirements for fair use or fair dealing under applicable copyright laws.
This video is fair use under U.S. copyright law because it is noncommercial and transformative in nature, uses no more of the original than necessary, and has no negative effect on the market for the original work.

#KinoZadlan Кино задлан

Comment