MENU

Fun & Interesting

10 МИНУТ СУНГАЛТЫН ДАСГАЛ

Mongolian Mother 186,094 lượt xem 4 years ago
Video Not Working? Fix It Now

🦋БИЕ ХӨРГӨЛТ 🦋

Бие халаалт(warm up), бие хөргөлт(cool down) нь заавал хийх ёстойдасгалууд юм. Эдгээр дасгал хөдөлгөөнүүдийг хийснээр гэмтэл, бэртэл авахаас сэргийлэх, дасгалын үр дүн нэмэгдэх, дасгалын дараах биеийн ядаргааг багасгах зэрэг ашигтай талуудтай. Эрүүл мэнд талаас авч үзвэл халаалт болон хөргөхдасгалууд нь үндсэн дасгалаас илүү чухал ч гэж хэлж болно. Цаг байхгүй гээд шууд үндсэн дасгалдаа орох нь, хальт хийсэн болоод үндсэн дасгалдаа орох нь үр дүн багатайгаас гадна бэртэл гэмтэл, үе мөч өвддөг болоход хүргэж ч болно. Үндсэн дасгалын дараа бие хөргөх дасгалууд хийснээр дасгалын үед огцом нэмэгдсэн зүрхний цохилт аажмаар багасч, ядарч цуцсан булчингууд хурдан сэргэлтавахад тустай. Халаалт болон хөргөлт нь анхан шатны болон нас өндөр байх тусам илүү чухал дасгал юм. 35-с дээш насны эхлэн хичээллэгч нар бол бүр үндсэн дасгалаас дутахгүй хугацаанд халаалт хөргөлт дасгалууд хийж байх ёстой.

Comment