Английн "Skytrax" компаниас дэлхийн даяарх нисэх онгоцны буудлуудыг нислэгийн үед үзүүлэх үйлчилгээ, тээврийн хэрэгслийн чанар, архитекторын шийдэл зэргийг судлан харьцуулсны үндсэн дээр "дэлхийн шилдэг нисэх онгоцны буудлын жагсаалт"-ыг танилцуулдаг. Энэхүү судалгаандаа 550 гаруй нисэх онгоцны буудлыг 39 ангилалд хуваан үйлчилгээний бүхий л чанарыг харгалзан үзэхээс гадна дэлхийн 106 орны 130 сая зорчигчдын сэтгэгдлийг ч хамруулан үнэлсний эцэст шилдгүүдийг тодруулдаг ажээ.