Бид зөв шийдвэр гаргаж, ухаалаг амьдарч чадаж байна уу? үгүй үү гэдгийг тархи шийддэг. Тархи нь зөв шийдвэр гаргаж чадаж байна уу? үгүй үү гэдэг нь тархины энергитэй холбоотой, тархины энерги нь хоол хүнс юм. Хоол хүнсэнд тархинд сайн ба муу гэж 2 төрөл байдаг. Тархинд сайн хоол хүнс идвэр тархи сайн ажиллаж, муу хоол хүнс хэрэглэвэл доройтон улам мунхаг болдог байна. Тийм ч учраас энэ удаа тархинд сайн ба муу хоол хүнсний жагсаалтыг гарган учир шалтгааныг нь өгүүллээ. За, ингээд энэ жагсаалын дагуу зөв сонголт хийж эрүүл, аз жаргалтай амьдарна гэдэгт итгэж байна. Энэ яриаг бэлтгэхэд Харвардын Анагаах Ухааны Сургуулийн Эрүүл Мэндийн Хэвлэлд(HHP) нийтлэгдсэн "Тархины хүчийг сайжруулдаг хоол хүнс" гэсэн нийтлэл ба бусад ном зохиол/Макс Лугавере, Паул Груал MD. "Таны тархийг хүчирхэгжүүлдэг хоол хүнс"/-ыг ашигласан юм.
00:00 Тархины сайн муу нь хоол хүнснээс шалтгаалдаг
02:54 Харвардын Анагаах Ухааны Сургуулийн тархи сайжруулах 5 хүнс
10:30 Тархи сайжруулдаг бусад 4 хоол хүнс
14:16 Тархи хордуулдаг 7 хоол хүнс
16:51 Тархи эвддэг зарим дадал зуршил
20:18 Эрүүл тархитай, ухаалаг амьдрах нь бидний сонголтоос шалтгаална
Эх сурвалж:
Harvard Medical School. Harvard Health Publishing (HHP)- Foods linked to better brainpower
Харвардын Анагаах Ухааны Сургууль. Харвардын Эрүүл Мэндийн Хэвлэл Мэдээлэл (HHP)- Тархины хүчийг сайжруулахтай холбоотой хоол хүнс
マックス・ルガヴェア, ポール・グレワル /Max Lugavere, Paul Grewal M.D/. 脳が強くなる食事~GENIUS FOODS 2023/2/22
Макс Лугавере, Паул Груал MD. Таны тархийг хүчирхэгжүүлдэг хоол хүнс ~ GENIUS FOODS 2023/2/22