Өнөөдрийн хэрэгт 2025 оны 02-р сарын 16-ны өдөр Солонгосын жүжигчин Кимсэрунь өөрийн гэртээ амь насаа алдсан байдалтай олдсон талаар ярихаар бэлдлээ. Түүний үхлийн шалтгааныг гадны нөлөөгүй гэж одоогоор үзэж байна.
Солонгосын олны танил хүмүүсийг алдаа гаргасан тохиолдолд нийгмээрээ гадуурхдаг хандлага амиа хорлоход хүргэсэн эсэх болон Монгол улсад үйлдэгдсэн Эрүүгийн хуулийн 10.4-т заасан Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх гэмт хэргийн бодит кейсийг ярьлаа.
Бас "Микрофон" маань хэр байгаа талаар сэтгэгдэл үлдээгээрэй. Дийлэнх хүмүүс гар утсаараа үзэж байгаа тул үзэхэд нь хялбар болгон 1080 үзүүлэлтээр оруулж байна. Гэхдээ бичлэгний чанар тийм ч муу биш шүү кк.
Би ерөөсөө зүгээр суухгүймаа хөдлөөл байхын хаха энийгээ заснаа, ар араасаа хэлэх үгс маань ээлжээ хүлээгээд байдаг болохоор ингээд байдаг бололтой хха. Уучилнамз.
Бас "Хүнийг амиа хорлоход хүргэх гэмт хэргээр" эхлээд "Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг", "гэрчийн мэдүүлгээр" төгслөө ххаха. Тэгээд дандаа цомхон2 ярьсан болохоор гайгүйдээ тэгээд кк.
За эцэст нь нэг нэгэндээ хайртай байя, гэмт хэрэгтэн болон хохирогч болохоос өөрөө өөрийгөө хамгаалцгаая. Эерэг байцгаая. Суралцацгаая 🤝🏻🤍🖤