Д. Мөнхбаатар - Элгэн түмэн монголчууддаа эр цэргийн баярын мэнд хүргэе. Нар гудайтал зүтгэвч эрчүүд эргийн чулуу шиг хуурай үлдэнэ. Нас бөхийтөл зүтгэвч эрчүүд дэрсний толгой шиг шулуухан үлдэнэ. Хатуудаа элгэн чулуу шиг тэсдэг юм. Зөөлөндөө шилбэн дэрс шиг үйрдэг юм. Эрчүүд ийм л хүмүүс. Ханхар нөмөр аавууд, хат зэв хөвгүүд, хана хэрэм эрчүүд, харуул хилийн цэргүүд хамаг бүгдээрээ сайхан баярлаж, цог хийморь нь дүрэлзэн бадраг ээ. Эрхийнхээ өдөр самбаачилж, энэхүү сурталчилгаагаа орууллаа. (Ном маань худалдаа хоршоогоор тарсан. Хүргэлт дөхүүлэлт хэвээрээ шүү) За баярлалаа. Бүгд сайхан баярлаарай. Утас 86552208
Зохиолчийн хаяг: https://www.facebook.com/profile.php?id=100024670343353
Хэрвээ та илүү ихийг сонсохыг хүсвэл биднийг дагаарай.
https://youtube.com/@artuzo
Анхаарал тавьсан та бүхэнд
Баярлалаа😉