MENU

Fun & Interesting

Ажиллангаа IELTS 7.0 авсан туршлага

Adilbish Bat-Erdene 753 lượt xem 1 year ago
Video Not Working? Fix It Now

https://www.slideshare.net/slideshows/ielts-70-a201/265409897

2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Инженеринг Менежмент Клубын 61 дэх удаагийн уулзалт

Илтгэгч Б.Адилбиш инженер:

2012-2022 оны хугацаанд нийт 4 удаа IELTS-ийн шалгалт өгсөн бөгөөд тасралтгүй давтаж тууштай байсны үр дүнд оноогоо ахиулж 7.0 оноо авч чадсан түүхээ анхны илтгэлээрээ хуваалцлаа.

Ажлаа хийнгээ англи хэл сурахдаа ямар ном товхимол, сурах бичиг ашиглаж өөрт тохирсон арга барилаа олж түүндээ туушдаа байж чадсан талаар маш ойлгомжтой шууд авч хэрэгжүүлж болох зөвлөмжүүдийг өглөө. Үүнд: Жишиг тестийн үр дүнг нэгтгэж дата анализ хийж, албан ёсны эрх бүхий байгууллагуудаас дүн шинжилгээ бүхий зөвлөмжүүдийг авч өөрийгөө хаана ямар түвшинд байгааг тодорхойлж, цаашид юун дээр анхаарч сайжруулах вэ гэдгийг мэдэх нь чухал. Бидэнд цаг бол хангалттай байдаг өдөр бүр гэр бүл, ажилдаа зориулдаг цагаа багасгахгүйгээр бусад дэмий сошиал орчинд өнгөрүүлдэг цагаасаа өөртөө үнэт цагийг бий болгоорой гэсэн уриалгыг дэвшүүллээ.

Эцэст нь “Их ч хийхгүй, бага ч хийхгүй харин өдөр бүр хийх” гэдэг зарчимтай байхад та зорьсон зорилгондоо хүрч чадна гэдэг урам зориг өгч илтгэлээ дуусгасан.

Сонсож буй хүмүүстэй зориулаад өөрийнхөө шалгалтад өгөхдөө ашигласан номуудаа авчирч үзүүлэн, номтой ажиллах нэлээдгүй чухал арга барилаасаа хуваалцсан.

Тэмдэглэл

Slide 1: IELTS шалгалтад бэлтгэсэн өөрийн туршлагаасаа хуваалцья.

Slide 2: Аль 2012 онд анх IELTS өгсөн. Дараа нь 2015, 2019 онуудад тус тус дахин өгсөн. Сүүлд 2022 онд дахин өгч хүссэн оноогоо авсан.

Slide 3, 4: Дээрх 4 удаагийн жинхэнэ шалгалтын дундуур нь жишиг шалгалт буюу mock test 7 удаа өгсөн.

Slide 5: Жишиг тест бүрт зөвлөмж бүхий, дүн шинжилгээ ирдэг. Тэгээд л зөвлөмжүүдийнх нь дагуу өөрөө өөртэйгээ ажиллаад л байхаар бага багаар сайжраад байх юм билээ.

Slide 6: Жишиг тест бүрт зөвлөмж бүхий, дүн шинжилгээ ирдэг. Тэгээд л зөвлөмжүүдийнх нь дагуу өөрөө өөртэйгээ ажиллаад л байхаар бага багаар сайжраад байх юм билээ.

Slide 7~10: Дараах таван номыг ашиглаж шалгалтад бэлтгэсэн.

Slide 11: 13 ширхэг маш гоё хэвлэлттэй ном нийлүүлээд 65,000₮-р худалдаж авсан. IELTS шалгалтад бэлтгэх албан ёсны материал гэдэг утгаараа эдгээр номнууд дээр тестүүд жинхэнэ шалгалттай маш ойролцоо байдаг.

Slide 12: Тэгээд бичих чадвараа сайжруулахын тулд IELTS 9.0 оноотой 30 гаруй эссэ хуулж бичсэн. Нэг эссэг тус бүр 3 удаа хуулж бичсэн.Дээрх 13 ширхэг номноосоо шалгалтын сонсох, унших хэсгүүдийг оройдоо нэг хэсгийг ажиллаж байсан. Сонсох хэсгийг нь гар утсандаа суулгаад өглөө ажил луугаа алхах, орой гэр лүү гээ алхах үедээ байнга сонсож сонсох чадвараа дээшлүүлсэн.

Slide 13: Ярих хэсэгт бэлтгэхдээ өөрийнхөө ярихыг гар утасаараа бичлэг хийж байгаад, хийсэн бичлэгээ үзэж, хаана алдаж байгаагаа өөрөө өөрийгөө шинжлэх байдлаар ярих чадвараа сайжруулсан.

Slide 14: Зүгээр л нэг IELTS шалгалтын оноотой болох зорилготой байгаагүй. Англи хэлийг сайтар эзэмших, сонсох, унших, бичих, ярих чадваруудаа сайжруулж ажил мэргэжилдээ ашиглах зорилготой байсан тул ингэж удаанаар суралцсан юм. Их ч хийхгүй. Бага ч хийхгүй. Харин өдөр бүр хийх гэдэг зарчмаар бэлтгэсэн. IELTS шалгалтын оноотой болох зорилготой бол өөрийгөө дайчлан, шамдан хурдтайгаар бэлтгэх хэрэгтэй гэж харж байна. Эхнэр, хүүхэд, ажил зэрэг бусад цаг зав зарцуулах зүйлстэй тул IELTS шалгалтад бэлтгэх цаг заваа өөрөө өөрийнхөө цагаас л гаргаарай. Компьютер тоглоом, олон нийтийн цахим сүлжээнээс хамааралтай болох /Фэйсбүүк, Инстаграмм, Тикток гэх мэт/, найзуудын гадуур хэсэлт зэрэгт зориулах цагаасаа хагаслан хугаслаад Англи хэл сурахдаа зориулаарай.

Comment