Бага насны хүүхдийн хэл яриа хөгжил хүүхдийн бүх талын хөгжил, цаашдын хичээл сургуулийн амжилт, их сургуульд орох магадлал, сэтгэл зүйн эрүүл мэндэд нөлөөлдөг. Хүүхдийн хэл яриа хөгжил хэрхэн явагддаг, гэр бүл, орчин хэрхэн нөлөөлдөг болон хүүхдээ яаж дэмжих талаар судлаач Б.Дорждэрэмтэй ярилцлаа.
Б.Дорждэрэм нь Герман Улсын Кайзерзлаутэрн-Ландаугийн их сургуульд тархи, сэтгэл судлалын чиглэлээр 2022 онд шинжлэх ухааны мастерын зэрэг хамгаалсан. Судалгааны голлох чиглэл нь бага насны хүүхдийн танин мэдэхүй, хэл яриа, харилцааны хөгжил зэрэг болно. Одоо тус сургуульд докторантурт үргэлжлүүлэн суралцаж байгаа бөгөөд докторын судалгаандаа олон улсад түгээмэл ашигладаг хүүхдийн хэл яриа, харилцааны хөгжлийг үнэлэх аргачлалыг (MacArthur-Bates Communicative Development Inventories-CDI) 1.5-4 настай Монгол хүүхдийн түүвэр дээр нутагшуулж стандарчлах төслийг боловсруулан ажиллаж байна.
"Боловсролын тухай буу халъя" уриатай Цонхтой цаг подкастын эхний улиралд хүүхдийн эрт үеийн боловсрол, хөгжил (Early Education and Development) сэдвийн хүрээнд боловсрол болон бусад салбарын мэргэжилтнүүдийг урьж, тэднээс үнэ цэнтэй, өгөөжтэй зөвлөмжүүдийг эцэг эх, асран хамгаалагч нар, СӨБ-ын багш нарт хүргэж байна.
Ярилцсан: Боловсрол судлаач Э.Сүндарь
Subscribe хийхээ мартуузай!
Apple Podcast, Castbox, Google Podcast платформууд дээр мөн сонсох боломжтой!