MENU

Fun & Interesting

#S2E5 Ч.Болорсайхан - Хүүхдийг яаж уншуулж сургах вэ?

Video Not Working? Fix It Now

Бага ангийн эцэг эхчүүдийн "шүдний өвчин" бол хүүхэд уншиж сурах үе байдаг. Хүүхэд уншиж сурах, уншсанаа ойлгох нь хүүхдийн ирээдүйн бүхий л сурлага, амжилтын үндэс болдог төдийгүй цаашлаад их сургуульд элсэж орох магадлал, олох цалингийн хэмжээнд хүртэл нөлөөлдөг. Монгол улс PISA2022 шалгалтаар унших чадвараа үнэлүүлээд цаашид "Яаж хүүхдүүдээ уншуулж сургах вэ?" гэдэг асуулттай үлдсэн. Болорсайхан багшаас хүүхдээ уншуулж сургахад эцэг эх, асран хамгаалагч, багш нарын хэрэгжүүлж болох энгийн боловч үнэ цэнтэй зөвлөгөөнүүдийг авлаа. Ч.Болорсайхан нь улсад 36 дахь жилдээ ажиллаж буй Монгол улсын зөвлөх багш. Математик сонгоны чиглэлээр мөн 25 жил ажиллаж, сурагчдаа амжилттай математикийн олимпиадуудад бэлтгэж байна. 93-р сургууль, Олонлог, Орчлон зэрэг сургуулиудад ажилласан тэрээр "Зөв Эхлэл" сургалтын төвийг үүсгэн байгуулж, ном, сургалтын хэрэглэгдэхүүн зохион нийтлүүлсэн. Зөв Эхлэл сургалтын төвтэй холбогдох: https://www.facebook.com/ZuvEkhlel Ярилцсан: Боловсрол судлаач Э.Сүндарь Боловсролыг дэмжигч Livestream XR Studio

Comment