Та нарыгаа ямар их санаваа! Шинэ улирлаараа Хүлээлгийн Өрөөндөө эргэн уулзаж байгаадаа маш их баяртай байна. 3-р улирал тэр чигтээ "Өөрийгөө хайрлах" гэсэн концепцоор явах болно. Хамгийн эхний дугаараараа зөвхөн бүсгүйчүүдтэйгээ шивнэлдэх дугаар бэлтгэлээ. Гэхдээ эхнэртээ, найз бүсгүйдээ хайртай залууст ч гэсэн сонирхолтой сэдэв байгаа. Хамгийн гол нь энэ дугаар дунд нэг бэлэг нуучихсан, сонсонгоо тэрийг олоод, тэгээд та нарыгаа баярлаасай гэж хүсч байна.
Enjoy!
За нөгөө дугаартаа нуусан бэлгийг маань олсон хүн бол энэ доорх ямар учиртай линк гэдгийг мэдэж байгаа кк
https://www.facebook.com/mdhealthcarecenter
PS: хүүхнүүд яг алийг нь шэйрлэх юм бэ гэж асууж орж ирж байна. Эмнэлгийн Фэйсбүүк хуудас дээр лайк дараад, манай энэ дугаарын линкийг шэйрлэх юм бгаан шүү. Subscribe+comment бол асуудалгүй ойлгогдож бгаа байх тэ? Үнжий 😘😘