Өнөөдөр буюу 10 сарын 12-ны өдөр Хүлээлгийн Өрөө Подкастын маань нэг жилийн ой тохиож байна. Энэ өдрөөрөө бид "The One" буюу чамд төгс зохицох хүнийг хэрхэн таньж, мэдрэх боломжтой байдаг тухай ярилцлаа. Хүлээлгийн Өрөөний энэ удаагийн дугаарт OOGII брэндийг үүсгэн байгуулагч, халуухан бүсгүйчүүдийн төлөөлөл Оогий маань бидний урилгыг хүлээн авч маш таатай ярилцлагыг өрнүүлсэн байгаа.
Enjoy!