MENU

Fun & Interesting

Wish and Wings Family

Wish and Wings Family

Гэр бүл гэдэг манай нийгмийн хамгийн жижиг нэгж бөгөөд аз жаргалтай гэр бүл аз жаргалтай нийгмийг бүтээнэ гэж ойлгодог. Тиймээс эхнэр нөхөр, үр хүүхдүүдтэйгээ халуун дотно хайраар дүүрэн харилцаатай байхыг эрхэмлэн зорьдог жирийн нэгэн гэр билээ бид.

Энэхүү YOUTUBE сувгаараа бид үргэлж бусдад ямар нэгэн хэрэгтэй мэдээлэл, өөрсдийн туршлагаасаа хуваалцахыг зорьдог билээ. Жишээ нь та манай сувгаас Австрали улсад амьдрах өртөг, сургуулийн төлбөр, эмнэлгийн үйлчилгээ, байрны үнэ, Австралийн визний тухай, хүүхэд төрүүлэхэд хэр тохиромжтой, төрсний дараа хэрхэн турах буюу жингээ хасах гэх мэт Австралид амьдрахтай холбоотой мэдээллүүдээс гадна Англи хэлний шалгалт болох IELTS-д хэрхэн бие дааж бэлдэх,  IELTS хичээлүүд, англи хэлээ хэрхэн сайжруулах зөвлөгөөнүүд мөн YOUTBUE суваг хэрхэн нээх түүнийгээ үргэжлүүлэн хөгжүүлэх гэх өөрсдийн сурч мэдсэн зүйл дээрээ тулгуурлан хийсэн бичлэгүүдийг маань хүлээн авч үзэх болно.