MENU

Fun & Interesting

“НЭМЭЛТ ОРЛОГОТОЙ БОЛМООР БАЙНА” ГЭСЭН ЗАЛУУД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

Iderbat Ariuna 2,404 lượt xem 6 months ago
Video Not Working? Fix It Now

Эрдэнэ, 17 настай.

3 жилийн өмнө маск оруулж ирж зараад, мөнгөө 4 дахин нугалж чадсан.

Сургалтын төв байгуулах гэж оролдож үзсэн.

2024 он гарснаас хойш амьдралаа өөрчлөхийг хичээж байгаа - Дасгал бясалгал хийх, ном унших, эрүүл хооллох гэх мэтээр.

Санхүүгийн мэдлэг, хувь хүний хөгжлийн талаар сурахад илүү анхаарч байна.

Бас 6 сарын хугацаанд Avtamata-д 3.5 сая ₮ хөрөнгө оруулалт хийж чадсан.

Миний зорилго:
1.Гадаад улсад суралцах,
2.Нэмэлт орлоготой болох,
3.Маркетинг борлуулалт, контент хийх бодолтой байгаа.

Тулгарч буй асуудал:
1.Эцэг эхдээ өөрийгөө зөвөөр ойлгуулах хэрэгтэй байгаа.
2.Ямар борлуулалтын ном унших вэ?
3.Таны дор дадлагажигчаар ажиллах боломжтой юу?
4. Бизнес төлөвлөгөө, төсөл, тайлан хийж чаддаг ч илүү сайжирч чадахгүй байна.

Эрдэнээд өгөх миний зөвлөгөө:

-17 настай гэхэд мундаг байна. Цаг үеэ мэдэрч чадсан бизнес хийсэн байна (маск).

-Сургалтын төв байгуулах гэж байгаад бүтэлгүйтсэн гэдэг сайн хэрэг. Хүн залуу байхдаа алдаж онох хэрэгтэй. Гэхдээ юун дээр алдсан, ямар алдаа гаргаснаа сайн дүгнээрэй, ирээдүйд чамд хэрэгтэй шүү.

-Англи хэлгүй гэж санагдлаа, тиймд англи хэлтэй болоорой. Чамайг дараагийн түвшинд хүргэх зүйл бол ХЭЛ шүү.

-Хөрөнгө оруулалтын тал дээр богино хугацаанд чамлахааргүй мөнгө залуу насан дээрээ хуримтлуулж чадсан нь сайшаалтай, гэхдээ хөрөнгө оруулалт хийх гэж битгий яараарай. Залуу байгаа дээрээ тархиндаа л хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй.

-Ямар мэргэжлээр сурах хүсэлтэй байгаагаас хамаараад гадаадад сурах эсэхээ шийдэх хэрэгтэй. Хэрэв маркетинг борлуулалт контент гэх мэт бүтээлч мэргэжил сонирхож байвал гадаадад өндөр төлбөр төлж сурах нь мөнгөний гарз гэж бодож байна.

-Өөрийн чадвараа дээшлүүлээд, үүгээрээ дамжуулаад нэмэлт орлого олж болно. Гэхдээ passive income /идэвхгүй орлого/ олох хүсэлтэй байгаа бол нас чинь болоогүй гэж хэлнэ. Яагаад гэвэл хамгийн боломжит идэвхгүй орлого бол хувьцаа эсвэл үл хөдлөх хөрөнгийн бизнес. Магадгүй 30 нас хүрээд энэ тухай бодож эхлэх хэрэгтэй.

-Маркетинг борлуулалт сонирхож байгаа бол эхлээд чадвартай болоорой. Шууд хийчихдэг зүйл бас биш - “хүний анхаарлыг татах”, “бүтээгдэхүүн/үйлчилгээ санал болгох”, “бичвэр бичих” гэх мэт үндсэн чухал чадваруудыг эзэмших хэрэгтэй.

Контент хийхийг бол дэмжиж байна. Гэхдээ том биш жижиг алхмаар хийж эхлээрэй. Магадгүй санхүүгийн мэдлэг, хувь хүний хөгжил, ном унших талаар контент хийж эхэлбэл дээр байх.

-Хэрвээ чамд нотлох баримт байвал эцэг эх чинь чамайг ойлгоно. Юу ч хийж бүтээгээгүй, үзүүлэх зүйлгүй бол хэн ч чамайг ойлгохгүй, бас үнэлэхгүй шүү. Ямар нэгэн зүйл хийж эхэл. Тууштай бай. Үр дүн аяндаа гарна.

-Тэр үр дүнгээ гаргасан хойноо над дээр ирвэл дадлагажигчаар ажилд авах боломжтой. Амжилт хүсье.

-Миний санал болгох борлуулалтын ном:

SETH GODIN - This is marketing, The practice, Tribes, Purple cow.
DAVID OGILVY - Ogilvy on Advertising
IDERBAT ARIUNA - POWER /8.15-аас дахин худалдаалагдаж эхэлнэ./
iderbat.com сайтаас захиалах боломжтой.

Өөр хаанаас сурах боломжтой вэ? гэвэл:

PLATO платформ дээрх миний “БОРЛУУЛАЛТЫН НУУЦ” сургалтыг санал болгоё.

500 хуудас.80 видео.

Хамгийн гол нь: 1000 гаруй дасгал.

Сургалтаар: Маркетинг, борлуулалт, контентын талаарх онол, мэдлэгээс гадна,

-Гарчиг хэрхэн бичих;
-Бичлэгүүдийг хэрхэн бэлтгэх;
-Камерын өмнө хэлэх үгээ хэрхэн бэлтгэх;
-Бусдад санал болгож буй зүйлийнхээ үнэ цэнийг хэрхэн илэрхийлэхийг сурах болно.

Сургалтын линк: https://app.plato.mn/mn/?book=657818321114dd53cea8429a

Comment