Заяа, 25 настай.
Нэг жилийн өмнө таны “F*CK U MONEY” номыг уншаад, хөрөнгө оруулалт хийж эхэлсэн. Өгөөжөө маш сайн өгсөн бөгөөд байрны урьдчилгаа амжилттай хуримтлуулж чадсан.
Үргэлжлүүлж хөрөнгө оруулалт хийх үү? эсвэл үл хөдлөх хөрөнгө авах уу? гэж их эргэлзсэн.
Би багаасаа тав тухтай орчинд амьдрахыг хүсдэг байсан учраас байр авахаар шийдсэн.
Солонгос улсад ирээд аль хэдийн 7 жил өнгөрчээ - хэлний бэлтгэлд яваад, бакалаврын зэрэгтэй болсон.
Яг үнэндээ энд ажиллаж амьдрах хэцүү байна, эх орондоо гэр бүлтэйгээ хамт амьдрахыг их хүсэх юм.
Тулгарч буй асуудал:
1.Ямар салбарт хөрөнгө оруулалт хийх вэ?
2.Кофе шоп болон нийтийн байрны бизнес хийх санаатай байна. Гэхдээ хаанаас, хэрхэн эхлэхээ мэдэхгүй байна.
Заяад өгөх миний зөвлөгөө:
-Маш олон монголчууд Солонгос улсад очиж ажиллахаар зорьдог. Ихэнх нь Монголдоо эргэж ирсэн хойноо хуримтлуулсан мөнгөө хэрэггүй зүйлд үрчихдэг.
Гэхдээ чи маш зөв шийдвэр гаргасан байна - үл хөдлөх худалдаж авна гэдэг хамгийн зөв хөрөнгө оруулалтын хэлбэр шүү.
Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх зам:
1.Эхлээд ур чадвартай болох
2. Мэдлэг, чадвараараа орлого олох
3.Нэмэлт орлоготой болох
4.Дараа нь хөрөнгө оруулалт хийх
5.Үл хөдлөх хөрөнгө худалдаж авах
6.Эцэст нь илүү их хөрөнгө оруулалт хийх /Ердөө л энэ/
-Юун түрүүнд баяр хүргэе, Заяа.
Миний номыг авч уншаад, үйлдэл хийнэ гэдэг жинхэнэ амжилт шүү. Гэхдээ чи бүүр 25 насандаа ганцаараа байрны урьдчилгаа үүсгэж чадсан байна. Ваав.
-Битгий өөрийгөө нуугаарай. Хүмүүст зөвлөгөө өгөөд, өөрийн энэ амжилтаа бусадтай хуваалцаарай.
Ихэнх хүмүүс нь чиний чадсанг чаддаггүй юм аа. Тийм болохоор өөрийгөө болон гаргасан амжилтаа чамлах хэрэггүй.
-Монголдоо буцаж ирэхээсээ өмнө нэг зүйл хийгээсэй гэж хүсэж байна - Мэргэжлийн ур чадвартай болох.
Бизнес хийх бодолтой байгаа бол имейл бичих, presentation бэлдэх, ярих, бусдыг ятгах, санаагаа цаасан дээр цэгцтэй буулгах чадвар чухал шүү.
Тиймд Солонгост байх хугацаандаа энэ талаар сайн судал. Үүнийхээ дараа миний POWER номыг авч уншаарай. Илүү ахисан түвшний ном байгаа. Өөр хаанаас сурах боломжтой вэ? гэвэл:
PLATO платформ дээрх миний “БОРЛУУЛАЛТЫН НУУЦ” сургалтыг санал болгоё.
Сургалтын линк: https://app.plato.mn/mn/?book=657818321114dd53cea8429a
-Өөрөө хөрөнгө оруулалт хийх болон бизнес эхлүүлнэ гэдэг чиний хийх хамгийн сүүлийн алхам шүү.
Хэрвээ 2 сар хүртэл 50, 60 сая ₮ хуримтлуулаад, түүгээрээ Монголд ирсэн хойноо кофе шоп нээвэл… Ойлгомжтой шууд дампуурна.
Хаанаас эхлэх хэрэгтэй вэ? гэвэл кофе шопд ажил.
Бизнес хийж чаддаг, кофе шопоо амжилттай удирдаж яваа хүний дор менежерээр ажиллаарай.
Тэгээд бүх толгойны өвчин болсон асуудлуудыг нь хажуунаас нь өөрийнхөө нүдээр хар.
Түрээс, цэвэрлэгээ, ажилчдын цалин, зардал, маркетинг, байршил гэх мэт.
Кофе шопд кассын ард зогсох, хүмүүсийг удирдаад менежмент хийнэ гэдэг шал өөр хоёр зүйл шүү.
Тийм учраас 2-3 жил хийхийг хүсэж байгаа бизнесээ сайн судлаарай.
Та орлогоо нэмэгдүүлэхийг хүсэж байвал:
Доорх имейл хаяг руу өөрийнхөө тухай, ямар асуудалтай тулгараад байгаагаа бичээд үлдээгээрэй.
iderbat@avtamata.com