Иогийн асана буюу байрлалаар дамжуулан сунгалтын байрлалуудыг амьсгалын хэмнэлтэйгээ хослуулан хийнэ. Ингэснээр булчирхайд даралт үүсгэж дааврын шүүрлийг тэнцвэржүүлэн биеийн чилээг гаргаж, сэтгэлийг тогтворжуулан, тайвшруулна. Биеийн уян хатан чанарыг сайжруулснаар цусны эргэлтийг идэвхжүүлж, булчин шөрмөс, үе мөчийг сунган дотоод эрхтнүүдэд иллэг болдог.