IV-р Богд Жавзандамба Лувсантүвдэнванчүүг хэсэг бараа бологчдынхоо хамт Цэнгэлтэй уулын зүүн хойд ард Улаан Бумбат гэдэг газар шинжлэхээр заларчээ. Цэцэг навч нь алагласан, арц сугар анхилсан тэр газраар явж байтал нэгэн цагаан торгон дээлтэй өндөр хар хүн дайралдаад зуун лангийн ембүү нэг Гонгор бурхны хэв өгөөд гэнэт алга болжээ.