За би чамд номын хэлээр тайлбарлахад чи ойлгохгүй. Энгийн үгээр хэлье гэхээр би чадахгүй. Тэгэхээр хэрэв юмыг байна гэж үзвэл... гээд сүмийн гонхны цоорхойгоор туссан гэрлийн нарийн тусгалд нөгөө хүний гаансны толгойг өлгөөд.. нэг иймэрхүү. Хэрэв байхгүй гэж үзвэл... гээд сүмийн баганан дундуур гараа чөлөөтэй гаргаж оруулаад... нэг иймэрхүү байдаг юм даа гэсэн гэдэг.